Blogger Template by Blogcrowds

.

Цэнхэр апатит нь биеийн дээд хэсгийн эрчмыг нэмэгдүүлдэг ба энэ нь мэлмий хүрдийг идэвхижүүлэн нүдний харааг сайжруулж, далд ухамсараа сонсох, харьцах чадварыг олгодог. Энэхүү эрдэнийн чулуунаас ялгарах амин эрчим нь мэлмий хүрднээс гадна хоолойн хүрдийг ч гэсэн эрчимжүүлдэг нь гайхалтай. Та уг чулууг гоёл чимэглэл болгон зүүхээсээ илүүтэй гүн бясалгал хийх үедээ зүүвэл илүү тохиромжтой.

Цуст чулуу нь survival буюу үндсэн хүрдийг тэтгэгч, улаан өнгө бүхий цусан дусал мэт судалтай маш өвөрмөц чулуу юм. Энэхүү эрдэнийн чулууг зүүсэн үед үндсэн хүрдний эрчим нэмэгдэж, таны гэрлэн бүрхүүл газартай нягт холбогдож элдэв хий хоосон зүйлсээс хол байхад тань тусалдаг. Цуст чулуу гэдэг нэрийг зүгээр ч нэг өгөөгүй бөгөөд survival хүрдний улаан өнгийг идэвхижүүлж хүний физик биед байдаг улаан өнгөтэй бүх зүйлсийг цэвэрлэдэг. Үүнд: цус, элэг, бөөр, ходоод г.м . . .

Хар сарны чулуу нь Энэтхэг, Мадагаскарын арлуудад тархсан бөгөөд гадна талаас нь харахад гялалцсан хар чулуу мэт боловч ойроос харвал мөнгөлөг саарал судал нь гайхамшигтай харагдана. Энэхүү эрдэнийн чулуу нь арга билгийн энергийг идэвхижүүлж, шинэ санал, санаачлага гаргах эрмэлзлийг төрүүлдэг. Мөн 1,2-р хүрдний энергийн урсгалыг сайжруулсанаар хий зүйл мөрөөдөх бус бодитоор сэтгэх боломжийг олгодог. Хар сарны чулуу нь сарны чулуун төрөл бөгөөд үүлгүй тэнгэрт мандах тэргэл сарны энергийн өөртөө хамгийн сайн шингээдэг эрдэнийн чулуу юм.

Висмут нь маш үзэсгэлэнтэй эрдэнийн чулуу бөгөөд зарим нэг төрлийн эрдэнийн чулууд шиг далд ухамсарыг хөгжүүлдэг. Энэхүү чулуу нь хүний гараар боловсруулалт хийгдэж байж бүтдэг боловч маш өндөр хэмжээний энергийг ялгаруулдаг. Висмут нь далд ухамсарыг хөгжүүлж, ажлын хамтрагчтайгаа хамтран ажил үйлсээ үр дүнтэй явуулахад эерэг нөлөө үзүүлдэг.
Амар амгалан, тайван амьдрахыг хүсвэл висмутыг биедээ зүүх хэрэгтэй ба таны амьдрах идэвхийг өөрчлөх болно. 
Онцгой чанар: Висмут нь титэм хүрдний энергийн урсгалын сайжруулж, үндсэн хүрдүүдийг энергиэр тэтгэх онцгой чанартай эрдэнийн чулуу юм.

Хар толбот гартаам нь бодит байдалтай зохицох, хэрхэн бодитоор мөрөөдөж мөрөөдөлдөө хүрэхэд чухал нөлөө үзүүлдэг эрдэнийн чулуу юм. Энэ нь чиний мөрөөдөл биелэхэд юу саад болж байна түүнийгээ олох, тус саад тогтгорыг хэрхэн давантуулах арга замыг зааж өгдөг. Эрдэнийн чулуунаас цацрах давтамж нь өөрийгөө ялан дийлж, таны мөрөөдөлд хүрэх зам чинь болох болно.

Биндэрьяа нь ягаан, ногоон, цэнхэр, өнгөгүй, шар, улаан гэх мэт олон өнгөний сонголттой эрдэнийн чулуу юм. Ногоон өнгөтэй биндэрьяаг Ака маргад биндэрьяа гэж нэрлэдэг. 
Ногоон биндэрьяаг зүүсэн хүн зөвхөн өөрийн хийх естой гэсэн зүйлсийг л хийдэг ба өөрийн боломжийг давсан зүйлийг хийхээс татгалзаж сурдаг. Энэ нь таныг тайван байлгаж, стресс бухамдал гэх мэт сөрөг мэдрэмжээс ангид байлгахад маш тустай. 
Хэрвээ та уг эрдэнийн чулууг сонгон зүүхээр болсон бол чулууны талст бүтцийн хувьд тунгалаг, гялалзсанг сонгон зүүх ба титэм хүрд болон наран сүлжээг идэвхижүүлж, гэрлэн биеийн энергийн урсгалыг сайжруулах болно.

Санбенито нь маш ховор төрлийн чулуу бөгөөд хөх цэнхэр өнгийн эрдэст чулуулаг нь цагаан өнгийн натролитетэй нэгдэн үүсдэг эрдэнийн талст бүхий чулуу юм.
Уг чулуу нь өөрийн бүтэц, онцлог шинж чанараас хамаарч, мэлмийн хүрдийг био энергийн давтамжаар тэтгэдэг. Энэ нь ойртон ирж буй аюул осол, байгалийн гамшиг гэх мэт зүйлсийг урьдчилан таамаг боломжийг олгодог.
Хэрвээ та бясалгал хийх үедээ уг чулууг зүүвэл далд ухамсар чинь нээгдэж, астрал биетүүдтэй харилцан, холбоо тогтоож, мэдээ мэдээлэл авах боломжтой хэмээн үздэг.

Older Posts