Blogger Template by Blogcrowds

.

   Александрит нь Орос-д анх нээгдсэн зүрхэн хүрдний чулуу юм. Хүмүүс энэхүү эрдэнийн чулууг сайхан ирээдүйг авчирдаг гэдэгт итгэн гоёл чимэглэлийн эдлэлдээ хэрэглэж иржээ. Энэ эрдэнийн чулууг зүүсэн үед нь таньд баяр баясал, өөртөө бахархах сэтгэл төрүүлдэг энерги цацруулдаг.
   Уг чулууны гайхамшигт энерги, давтамж нь сэтгэл гутрал, өөртөө итгэх итгэлээ алдсан хүмүүсийн ирүүдэйг гэгээлэг зүгт чиглүүлдэг. Мөн уг чулуу маань байгалийн тогтоцоосоо хамаарч өнгө нь улаан хөх, ногоон, ногоон цэнхэр өнгөтэй байх нь элбэг. Александрит буюу хувилгаан чулуу нь 6 сард төрсөн хүний од гаригт таарах чулуу юм.

   Ажойте нь кварцын төрөлд багтах чулуу бөгөөд энэ нь гоо сайхан, гоодалийг мэдрэх мэдрэмжийг нэмэгдүүлдэг гайхамшигт чулуу юм. Мөн өнгөрсөн үетэй холбоотой гомдол, цөхрөл буюу кармаг хариулдаг. 
   Онцгой чанар: Маш өндөр түвшиний байгалийн энергийг агуулдаг чулуу учир эх дэлхийн лус савдагтай, байгалийн хүчтэй холбоо тогтоох боломжийг бий болгодог эрдэнийн чулуу юм.

   Агрелите нь Канадын цагаан чулуутаас гаралтай ба Eudialyte, Arefvedsonite, Нефелин гэх эрдэстээс тогтсон эрдэнийн чулуу юм.
   Энэхүү чулуу нь зохиолч, нийтлэгч хүмүүсийн бүтээлч сэтгэхүйг нэмэгдүүлэх түвшиний био энергийн ялгаруулдаг. 
   Онцгой чанар: Уг эрдэнийн чулуу нь сэтгэл санаа, бие махбодын хувьд аливаа нэг зүйлсээс хараат болсон хүнийг чөлөөтэй сэтгэж, биеэ дааж шийдвэр гаргаж, хараат байлдаас ангижрахад тусалдаг. Мөн бусад хүмүүсийн сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй, тухайн нөхцөлд эергээр сэтгэх боломж олгодог. 
   Анагаах чадвар: Дархлаа системийг сэргээж, химийн гаралтай хордлогыг тайлж, стрессийг бууруулдаг.

Галт гартаам
    Гартаам нь өөхөн чулууны овогт багтах хальцедон буюу манын нэг төрлийн эрдэст чулуу юм. Энэ чулууны зарим нэг төрлөөс нь товч дурьдвал: хөх цацагт гартаам, чүнчигноров, галт гартаамууд юм. Эдгээрээс галт гартаам нь маш өвөрмөц бөгөөд дотор нь гал ноцож буй мэт харагддаг.
Хөх цацагт гартаам

    Гартаам нь маш олон өнгө, төрөл бүхий эрдэнийн чулуу учир хүний төрсөн он, орд, хүйс гэх мэтээс хамаарч өөр өөр байх нь элбэг.
 Мөн олдоц сайтай чулуу юм.


Чүнчигноров
Энэ удаад гартаам гэх чулууны үндсэн мэдээллийг оруулахыг хичээлээ. Дараа дараагийн постуудад төрөл нэг бүрээр нь оруулах болно.


    Афганите нь мэлмий, хоолой, титэм хүрдүүдийг тайтгаран тайвшируулах хэлбэлзэл бүхий резонанс цацруулдаг эрдэнийн чулуу юм. Энэ чулуу нь хувь хүнд энерги хэрэгтэй үед хэрэгтэй энергээр нь тэтгэх маягаар маш хурдан үйлчилгээгээ үзүүлдэг.
    Хүнд нөхцөлд орсон үед тархины үйл ажиллагааг сайжруулж, цэцэн буюу цэлмэг оюунаар асуудлыг шийдэхэд тусалдаг чулуу гэдэг нэрээрээ илүү танигдсан.
    Мөн энэ чулуу нь аливаа асуудлыг цогц байдлаар шийдэх чадварыг олгодог ба амьдарлаа сайн сайхан авч явахал чухал ач холбогдолтой. Хоолойн хүрдний чакраг ашиглаж хүн дуу хоолойгоороо асуудлыг шийдэж, биеэ сэтгэлээ эмчлэхэд дэмжлэг болдог маш тустай энергийн чулуу юм.

    Аегиринь нь өөртөө итгэх илтгэлээ алдсан, сөрөг бодол тээж явдаг, үүнээсээ болж амьдралыг үзэх үзэл нь хаагдсан хүнд маш хэрэгтэй бөгөөд өөртөө итгэх итгэлийг өгдөг эрдэнийн чулуу юм.
    Энэхүү харанхуйн талст нь таны сэтгэл хөдлөл сөрөг зүйлд автагдахаас хамгаалдаг. Ихэнхи хамгаалалтын чулууг бодвол энэ чулуу нь махан биеийг бусдын оролцоотой хадлага, гэмтэл учраахаас хамгаалдаг бас нэг давуу талтай.
    Анагаах чадварын хувьд цөс, цөсний хүүдий, элэг гэх эрхтэн хордлогыг тайлж, эрүүлжүүлдэг. 
    Гэрлэн биеийн хувьд компьютер болон цахилгаан тоног төхөөрөмжийн нөлөөллөөс болж гэрлэн бие нь удаан хугацаанд гэмтсэн, эсвэл цоорсон үед аураг сэргээх, анагаах үйлчилгээтэй ба дотоод гэрэл буюу таны ухамсарыг гэрэлтүүлдэг.

    Адеймите нь хүний амьдралыг үзэх үзэлд сэтгэл хангалуун, баяр хөөртэй байхад тусалдаг ба бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг. Энэ нь зүрхэн хүрд, наран сүлжээг энергиэр тэтгэж шинэ санал, санаачлага гаргахад маш тустай эрдэнийн чулуу юм.
    Мөн энэ чулуу нь гайхамшигтай анагаагч бөгөөд стрессыг бууруулж, сэтгэл гутрал, сэтгэцийн өөрчлөлттэй, улиралаас хамаарч ухаан балартдаг хүнд маш сайн нөлөөтэй.
    Онцгой чадвар: хүн төрхөд заяагддаг билгийн нүдийг нээж өгдөг гэх ба далдыг харах чадтартай хүмүүс энэ чулууг байнга биедээ авч явдаг.

    Actinolite in Quartz буюу Актинитын кварц нь таван цул эрхтэн нь гэмтсэн, хордсон тохиолдолд хордлого гэмтлийг анагааж, тайвшируулах нөлөө үзүүлдэг туяат чулуу юм. Гэвч урьдчилан сэргийлэх зорилгоор биедээ байнга авч явах нь тохиромжгүй ба анагаах нөлөөлөл нь удааширдаг. 
    Мөн энэ гайхамшигт чулууг ашиглан бясалгал хийх үедээ далд ухамсар, байгалийн энергитэй холбоо тогтооход хялбар болдог ба бас гадны нөлөөллөөс хамгаалж өгдөг. 
    Хэрвээ та амьдралдаа чухал шийдвэр гаргах гэж байгаа бол энэ чулуу таныг тайван байлгаж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, оновчтой шийдвэр гаргахад тусална.

Newer Posts Home