Blogger Template by Blogcrowds

.

    Адеймите нь хүний амьдралыг үзэх үзэлд сэтгэл хангалуун, баяр хөөртэй байхад тусалдаг ба бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг. Энэ нь зүрхэн хүрд, наран сүлжээг энергиэр тэтгэж шинэ санал, санаачлага гаргахад маш тустай эрдэнийн чулуу юм.
    Мөн энэ чулуу нь гайхамшигтай анагаагч бөгөөд стрессыг бууруулж, сэтгэл гутрал, сэтгэцийн өөрчлөлттэй, улиралаас хамаарч ухаан балартдаг хүнд маш сайн нөлөөтэй.
    Онцгой чадвар: хүн төрхөд заяагддаг билгийн нүдийг нээж өгдөг гэх ба далдыг харах чадтартай хүмүүс энэ чулууг байнга биедээ авч явдаг.

    Actinolite in Quartz буюу Актинитын кварц нь таван цул эрхтэн нь гэмтсэн, хордсон тохиолдолд хордлого гэмтлийг анагааж, тайвшируулах нөлөө үзүүлдэг туяат чулуу юм. Гэвч урьдчилан сэргийлэх зорилгоор биедээ байнга авч явах нь тохиромжгүй ба анагаах нөлөөлөл нь удааширдаг. 
    Мөн энэ гайхамшигт чулууг ашиглан бясалгал хийх үедээ далд ухамсар, байгалийн энергитэй холбоо тогтооход хялбар болдог ба бас гадны нөлөөллөөс хамгаалж өгдөг. 
    Хэрвээ та амьдралдаа чухал шийдвэр гаргах гэж байгаа бол энэ чулуу таныг тайван байлгаж, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж, оновчтой шийдвэр гаргахад тусална.

Newer Posts Home