Blogger Template by Blogcrowds

.

   Агрелите нь Канадын цагаан чулуутаас гаралтай ба Eudialyte, Arefvedsonite, Нефелин гэх эрдэстээс тогтсон эрдэнийн чулуу юм.
   Энэхүү чулуу нь зохиолч, нийтлэгч хүмүүсийн бүтээлч сэтгэхүйг нэмэгдүүлэх түвшиний био энергийн ялгаруулдаг. 
   Онцгой чанар: Уг эрдэнийн чулуу нь сэтгэл санаа, бие махбодын хувьд аливаа нэг зүйлсээс хараат болсон хүнийг чөлөөтэй сэтгэж, биеэ дааж шийдвэр гаргаж, хараат байлдаас ангижрахад тусалдаг. Мөн бусад хүмүүсийн сөрөг сэтгэл хөдлөлд автахгүй, тухайн нөхцөлд эергээр сэтгэх боломж олгодог. 
   Анагаах чадвар: Дархлаа системийг сэргээж, химийн гаралтай хордлогыг тайлж, стрессийг бууруулдаг.

Галт гартаам
    Гартаам нь өөхөн чулууны овогт багтах хальцедон буюу манын нэг төрлийн эрдэст чулуу юм. Энэ чулууны зарим нэг төрлөөс нь товч дурьдвал: хөх цацагт гартаам, чүнчигноров, галт гартаамууд юм. Эдгээрээс галт гартаам нь маш өвөрмөц бөгөөд дотор нь гал ноцож буй мэт харагддаг.
Хөх цацагт гартаам

    Гартаам нь маш олон өнгө, төрөл бүхий эрдэнийн чулуу учир хүний төрсөн он, орд, хүйс гэх мэтээс хамаарч өөр өөр байх нь элбэг.
 Мөн олдоц сайтай чулуу юм.


Чүнчигноров
Энэ удаад гартаам гэх чулууны үндсэн мэдээллийг оруулахыг хичээлээ. Дараа дараагийн постуудад төрөл нэг бүрээр нь оруулах болно.


    Афганите нь мэлмий, хоолой, титэм хүрдүүдийг тайтгаран тайвшируулах хэлбэлзэл бүхий резонанс цацруулдаг эрдэнийн чулуу юм. Энэ чулуу нь хувь хүнд энерги хэрэгтэй үед хэрэгтэй энергээр нь тэтгэх маягаар маш хурдан үйлчилгээгээ үзүүлдэг.
    Хүнд нөхцөлд орсон үед тархины үйл ажиллагааг сайжруулж, цэцэн буюу цэлмэг оюунаар асуудлыг шийдэхэд тусалдаг чулуу гэдэг нэрээрээ илүү танигдсан.
    Мөн энэ чулуу нь аливаа асуудлыг цогц байдлаар шийдэх чадварыг олгодог ба амьдарлаа сайн сайхан авч явахал чухал ач холбогдолтой. Хоолойн хүрдний чакраг ашиглаж хүн дуу хоолойгоороо асуудлыг шийдэж, биеэ сэтгэлээ эмчлэхэд дэмжлэг болдог маш тустай энергийн чулуу юм.

    Аегиринь нь өөртөө итгэх илтгэлээ алдсан, сөрөг бодол тээж явдаг, үүнээсээ болж амьдралыг үзэх үзэл нь хаагдсан хүнд маш хэрэгтэй бөгөөд өөртөө итгэх итгэлийг өгдөг эрдэнийн чулуу юм.
    Энэхүү харанхуйн талст нь таны сэтгэл хөдлөл сөрөг зүйлд автагдахаас хамгаалдаг. Ихэнхи хамгаалалтын чулууг бодвол энэ чулуу нь махан биеийг бусдын оролцоотой хадлага, гэмтэл учраахаас хамгаалдаг бас нэг давуу талтай.
    Анагаах чадварын хувьд цөс, цөсний хүүдий, элэг гэх эрхтэн хордлогыг тайлж, эрүүлжүүлдэг. 
    Гэрлэн биеийн хувьд компьютер болон цахилгаан тоног төхөөрөмжийн нөлөөллөөс болж гэрлэн бие нь удаан хугацаанд гэмтсэн, эсвэл цоорсон үед аураг сэргээх, анагаах үйлчилгээтэй ба дотоод гэрэл буюу таны ухамсарыг гэрэлтүүлдэг.

Newer Posts Older Posts Home