Blogger Template by Blogcrowds

.


Астрофиллит нь таныг дотроос чинь гэрэлтүүлэх ба мэдлэг чадварыг тань нэмэгдүүлж өгнө. Энэ гайхамшигт эрдэнийн чулууг зүүсэн хүний гэрлэн биеийн тогтолцоо бүхэлдээ сэргэж, цагаан өнгийн туяа цацруулдаг.
Астрофиллит нь ханийн заяаг бэлэгддэг бөгөөд хосуудыг сэтгэлдээ үнэнч, шударга байлгахад чухал нөлөө үзүүлдэг. Мөн хосуудын хооронд үүссэн асуудлыг шийдэхэд чухал нөлөө үзүүлдэг. 
Онцгой чанар: Эртний сударт бичсэнээр энэхүү чулууг зүүсэн хүний амьдралд гайхамшигтай зүйлс тохиолддог ба амьдралд нь эргэлт гардаг.

Аквамарин нь уур уцаарыг намдааж, стрессыг бууруулж, эр зоригийг нэмэгдүүлэх нөлөөтэй эрдэнийн чулуу юм. Уг чулуу нь охин тэнгэрийн тааллаар тэнгэсийн цэнхэр өнгөтэй болсон гэж эртний ном сударт бичсэн байдаг. Энерги давтамжийн хувьд хоолойн хүрдийг дэмжин хүрд хоорондын энергийн солилцоог нэмэгдүүлдэг. Энэ нь удаан хугацаанд дотроо тээж явсан сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлэхэд чухал ач тустай. Аквамарин нь үнэт эдлэл хийхэд маш тохиромжтой, маш үзэсгэлэнтэй эрдэнийн чулуу юм. Мөн уг чулуу нь 12 ордны ээлтэй чулуунд багтсан байдаг.

Апатит нь өнгөний хувьд маш өргөн сонголттой байдаг эрдэнийн чулуу бөгөөд цэнхэр, ногоон, шар бас алтлаг гэх өнгөнүүд нийтлэг тархсан байдаг. Өнгө тус бүр өөр өөрийн гэсэн энергийн давтамж цацруулдаг. Шар апатитийг зүүсэн хүн өөртөө итгэлтэй болох, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлэх, биеийн жинг бууруулж галбиржуулах онцгой нөлөөтэй. 
Цэнхэр апатит нь гайхамшигтай зүүд зүүдлүүлэх, хий биеийн бодит аялал хийх, амин хүчийн найман төлөвийг хадгалах гэх мэт онцгой чадвартай чулуу юм. Ногоон апитат нь таньд амар амгалан мэдрэмж төрүүлэх ба биеийг сэргээх үйлчилгээтэй.

Anyolite нь ногоон, улаан бадмаараг хосолсон үзэсгэлэнтэй чулуу юм. Anyolite-с ялгарах энергийн давтамж нь мэлмий, титэм хүрдүүдийг энергиэр дэмжиж өгдөг. Энэхүү давтамж нь  далд ухамсартай холбогдон таньд үүссэн эргэлзээг сүнсэн биеийн түвшинд ойлгож, шийдвэрлэхэд туслана. Мөн уг эрдэнийн чулууны тусламжтайгаар таны тархинд очих мэдээлэл, зүрхэн хүрдтэй чинь холбогдох ба таны туйлын хүсэл чинь тодорхой болж та хүсэл мөрөөдлийнхөө төлөө дугуй хоолой, бие сэтгэлээ зориулахад чухал ач тустай гайхамшигт чулуу юм.

Нэмэлт мэдээлэл: Anyolite-ийг 1954 онд Танзани улсын Лонгидо мужийн Мундарара уурхайд нээж илрүүлсэн бөгөөд Танзани, Кени улсын нутагт өргөн тархсан чулуу юм.

Angelite буюу Ангидритийг зүүсэн хүн сахиусан тэнгэрийн адислалыг хүртдэг хэмээн үздэг. Энэ гайхамшигт эрдэнийн чулуу нь мэлмий болон титэм хүрдүүдийг энергиэр тэтгэдэг ба бясалгалын үед зүүвэл уг чулууны нөлөөг та мэдрэх болно. Мөн Ангидритийг зүүн бясалгал хийх үед далд ухамсарын түвшин нэмэгдэж, далд ертөнцтэй холбогдох магадлал өсдөг. Энэ чулуу нь далд ухамсартай холбогдоход чухал нөлөөтэй эрдэнийн чулуу бөгөөд хий биеийн бодит аялал хийх, ирээдүйн талаар зөгнөх гэх мэт чадварыг тань хөгжүүлэх болно.

Andalusite нь бөглөрсөн хүрдний хаалтыг нээж, анагаахад чухал нөлөө үзүүлдэг эрдэнийн чулуу юм. Та энэхүү чулууг гартаа атгах үед уг чулуунаас цацрах энерги нь таньд амар амгаланг мэдрүүлэх болно.
Andalusite-ийг ашиглан эмчилгээ хийх гэж байгаа бол эх дэлхийн энергийг газар буулган чулуундаа шингээх замаар эмчилгээг хийх боломжтой. Энэ нь гэрлэн биеийн эмчилгээний үед эмчлэгч нь өөрийн энергийг хэтрүүлэн ашиглаж, сульдах, ядрах сөрөг нөлөөллөөс сэргийлэх ба хүрдний гүн бохирдлыг цэвэрлэхэд чухал ач тустай. Бясалгалын үед та энэхүү эрдэнийн чулууны тусламжтай дээд хязгаарыг давах боломжийн таньд олгоно.


Anatase буюу Octahedrite нь маш өвөрмөц хэлбэр, тогтоцтой эрдэнийн чулуу юм. Anatase нь маш өндөр даралтийн улмаас бүрэлдэн тогтсон бөгөөд метафизик шинж чанартай. 
Энэхүү эрдэнийн чулуунаас цацрах энерги нь таны амьдралд гарсан өөрчлөлтийг эерэг, тайван замаар хүлээж авч шийдэхэд чинь туслах бөгөөд аливаа нэг хэл ам, хэрүүл тэмцэлээс хол байлгаж өгдөг. Уг энергийн давтамж тухайн нөхцөл байдлыг эерэг болгож, амьдралд чинь аз жаргалын давтамжийг дуудан авчирна.
Анагаах чадвар: Уг чулуу нь бүх төрлийн харшил, эмийн хордлогыг намдааж, анагаах чадвартай эрдэнийн чулуу юм.

Аммолите нь эрт дээр үед чулуужсан дун юм. Фен-Шуй-ийн гарын авлагад уг эрдэнийн чулууг хувь заяаг ивээгч, эд баялаг, эрүүл мэнд, аз жаргалыг таны амьдралд авчирах болно хэмээн зөвлөсөн байдаг. 
Аммолите нь мэлмийн хүрдээр дамжин өнгөрсөн үетэй холбоотой сүнсэн биеийн үйлийн үрийн харилцан хамаарлаас ангижруулж өгдөг. 
Онцгой чанар: Энэхүү эрдэнийн чулууг хамгаалалтын зорилгоор зүүж хэрэглэж болох бөгөөд сэтгэл санааг тогтвортой байлгаж, сөрөг энергийн нөлөөллөөс салахад тусалдаг. Мөн тухайн хүн сэтгэл гутралаас болж өөрийгөө өвтгөж, гэмтээсэн бол уг шархыг нь анагааж өгдөг.

Аметрине нь ягаан болор, шар цирконы холимог чулуу бөгөөд уг эрдэнийн чулуунаас цацрах шар цирконы энерги нь наран сүлжээг идэвхижүүлж туйлын хүсэл тань юу вэ гэдгийг тодорхой болгож өгдөг. Харин ягаан болор нь титэм хүрдийг сэргээж өгдөг. 

Энэхүү хоёр эрдэнийн чулуунуудын энергийн хослол нь гайхамшигтай үр дүнтэй бөгөөд уг чулууны ачаар ирээдүйнхээ талаар оновчтой шийдвэр гаргахад чухал нөлөө үзүүлдэг.

Ягаан болор нь хамгийн нийтлэг тархсан эрдэнийн чулуу бөгөөд гэрлэн биеийг нил ягаан өнгийн туяа цацруулж энергижүүлдэг. Бясалгах үед гол хэрэглэдэг чулуу юм. Энэ нь энгийн ч нэг эрдэнийн чулуу биш бөгөөд оюун бодлыг далд ухамсартай холбох гүүр нь болж өгдөг. 
Анагаах чадвар: Ягаан болор нь гэрлэн биеийн хувьд бүх хүрдийг анагаана. Мөн уг эрдэнийн чулууны давтамж нь бясалгалын үед сэтгэл санааны зовиурыг анагаах чадвартай. Бодгаль биеийн хувьд элдэв төрлийн аюул ослоос хамгаалж өгдөг гайхамшигт эрдэнийн чулуу юм.



Ногоон аметист нь ягаан болор, ногоон празим гэх чулуунуудын хольцтой ногоовтор ягаан өнгийн кварц чулуу юм. 
Энэ чулууны хольцоос хамаарч гэрэл шингээх чадвар нь өндөр бөгөөд халуун дулаан мэдрэмжийг төрүүлдэг. Энэ нь оюун бодол, сэтгэл зүрхний уялдааг нэмэгдүүлж, тусч энэрэнгүй харилцааг бий болгодог. 
Гэрлэн биеийн хүрээнд уг чулуу нь бусад кварцын чулуутай адил бөгөөд гэрлэн биеийн бүх хүрдүүдийг дэмждэг. Мөн уур уцаар, хэл амтай газрын энергиэс хамгаалах баттай суурь нь хамгаалалт болдог.

Amblygonite нь тухайн хувь хүний дотоод гэрэл гэгээг гэрэлтүүлж, бүтээлч сэтгэлгээг идэвхижүүлдэг гайхалтай эрдэнийн чулуу юм. Энэ нь гэрлэн бие, бодь бие хүрээнд үйлчилдэг. 
Онцгой чадвар: Гэрлэн биеийн хувьд өнгөрсөн үетэйгээ гинжлэгдсэн сөрөг дурсамж, бодлоос чөлөөлж өгдөг. Мөн уг чулуу нь литиний агууламжтай тул сэтгэл зовнил, стрессыг арилгаж; амар амгалан байх мэдрэмжийг төрүүлдэг.

Кальцит хув чулуу нь гүн алтлаг өнгөтэй шохойн чулууны бүлэгт багтах бодгаль болон хий биеийг анагаагч чулуу юм. Энэ нь хий биеийн хувьд далд ухамсарыг нарны эрчим хүчээр тэтгэх холбоос болж өгдөг. Та энэхүү чулууг өөрийн хий биеийг эмчлэх, далд ухамсараа сэрээх зорилгоор зүүж хэрэглэвэл маш өндөр үр дүнтэй.

Хув чулуу нь яг жинхэнэ чулуу биш бөгөөд чулуужсан модны давирхай юм. Энэхүү эрдэнийн чулуу нь маш хүчтэй анагаагч, эрүүлжүүлэх чадвартай. Анагаах чадварын хувьд зөөлөн эд, булчин сунах гэмтэх гэх мэт өвдөлтийн анагаадаг.
Уг чулууг өвчтэй болон өвчний дараа биеэ сэргээх зорилгоор зүүж хэрэглэвэл маш сайн нөлөөтэй. Мөн зүүсэн хүн нь сэтгэл ханамжтай, баялаг, дүүрэн сэтгэгдэл төрдөг. Хув чулуу нь бусад төрлийн алтлаг өнгөтэй чулууны үйлчилгээ нөлөөллийг нэмэгдүүлдэг гайхамшигт чулуу юм.

Амазонитийн чулуу нь бодит байдал, шударга үнэнч байдал хоёрыг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй эрдэнийн чулуу юм. Анагаах чадварын хувьд энэхүү чулуу нь гар утас, богино долгионы зуух болон бусад цахилгаан бараанаас ялгарах цахилгаан соронзон орны нөлөөллөөс маш сайн хамгаалдаг эрдэнийн чулуу юм. Та энэхүү чулууг компьютер, богино долгионы зуухны хажууд тавьбал түүнээс ялгарах сөрөг энергийг саармагжуулж өгдөг. Мөн зүрхэн хүрд, эгэмний туслах хүрд, хоолой хүрдний амин чулуу юм. Энэ нь хайрлах халамжлах сэтгэлийг нэмэгдүүлж, эргэлзсэн байдлаас ангижрахад маш тустай нөлөө үзүүлдэг.

   Цөрийн чулуу буюу Тэнгэрийн элчийн жигүүр гэх энэхүү эрдэнийн чулуу нь энергийн урсгалыг биед хуримтлуулах, тогтворжуулах үйлчилгээтэй. Энэ нь арга билгийн энергийг тэнцвэржүүлж, бодь бие болон сэтгэл хөдлөлийг тогтворжуулж өгдөг.

   Цөрийн чулуу нь хүрээлэн байгаа орчин, орон байрны энергийн тэнцвэржүүлдэг ховорхон чулууны нэг юм. Мөн уг эрдэнийн чулууг биеэдээ авч явж байх үед бүтээлч сэтгэлгээ нэмэгдэж, өдөр тутмын амьдрал чинь гялалзах болно.

   Анагаах чадвар: Цөрийн чулуу нь биеэс ялгарах эвгүй үнэр, нүд ядрах, нүд бүрэлзэх, нүд хуурайших үед уг зовиурыг эмчилж, анагаах онцгой чадвартай эрдэнийн чулуу юм.

Их тайгын кварц буюу Гималайн кварц нь Энэтхэг, Балбын орны уулархаг бүсээс олдсон эрдэнийн чулуу юм.  Их тайгын кварц нь найрлагын хувьд ногоон хлорид бүхий тунгалаг кварцаас тогтдог.

Олон зуун жилийн өмнө уг уулархаг бүсэд амьдарч байсан оточ хувилгаад, бөө мөргөлч нар уг эрдэнийн чулууны анагаах хүчийг гайхан биширч иржээ. 

Онцгой чанар: Энэхүү эрдэнийн чулуу нь тухайн оточ, эмч нарыг өвчтөнд яг ямар эмчилгээ хийх, өвчний явц хэр байгаа гэх мэт шийдвэр, мэдээллийг гаргахад тусалдаг гэж үздэг ажээ.

   Альмандин анар гэх энэхүү гүн улаан өнгөтэй эрдэнийн чулуу нь эх дэлхийн энергийг үндсэн хүрдтэй холбодог чулуу юм. 

   Энэ нь эх дэлхийтэй холбогддог энергийн судал нь тасарсан, хөндийрсөн хүний гэрлэн бүрхүүлийг холбож өгдөг.

    Мөн кундалини энергийн судлыг нээж, үндсэн хүрдний эргэлтийг нэмэгдүүлж, үндсэн хүрд болон титэм хүрд хоорондын энергийн судлыг холбодог. Энэ нь Амар амгалан, аюулгүй мэдрэмжийг төрүүлдэг.

Newer Posts Older Posts Home