Blogger Template by Blogcrowds

.

Цэнхэр апатит нь биеийн дээд хэсгийн эрчмыг нэмэгдүүлдэг ба энэ нь мэлмий хүрдийг идэвхижүүлэн нүдний харааг сайжруулж, далд ухамсараа сонсох, харьцах чадварыг олгодог. Энэхүү эрдэнийн чулуунаас ялгарах амин эрчим нь мэлмий хүрднээс гадна хоолойн хүрдийг ч гэсэн эрчимжүүлдэг нь гайхалтай. Та уг чулууг гоёл чимэглэл болгон зүүхээсээ илүүтэй гүн бясалгал хийх үедээ зүүвэл илүү тохиромжтой.

Цуст чулуу нь survival буюу үндсэн хүрдийг тэтгэгч, улаан өнгө бүхий цусан дусал мэт судалтай маш өвөрмөц чулуу юм. Энэхүү эрдэнийн чулууг зүүсэн үед үндсэн хүрдний эрчим нэмэгдэж, таны гэрлэн бүрхүүл газартай нягт холбогдож элдэв хий хоосон зүйлсээс хол байхад тань тусалдаг. Цуст чулуу гэдэг нэрийг зүгээр ч нэг өгөөгүй бөгөөд survival хүрдний улаан өнгийг идэвхижүүлж хүний физик биед байдаг улаан өнгөтэй бүх зүйлсийг цэвэрлэдэг. Үүнд: цус, элэг, бөөр, ходоод г.м . . .

Хар сарны чулуу нь Энэтхэг, Мадагаскарын арлуудад тархсан бөгөөд гадна талаас нь харахад гялалцсан хар чулуу мэт боловч ойроос харвал мөнгөлөг саарал судал нь гайхамшигтай харагдана. Энэхүү эрдэнийн чулуу нь арга билгийн энергийг идэвхижүүлж, шинэ санал, санаачлага гаргах эрмэлзлийг төрүүлдэг. Мөн 1,2-р хүрдний энергийн урсгалыг сайжруулсанаар хий зүйл мөрөөдөх бус бодитоор сэтгэх боломжийг олгодог. Хар сарны чулуу нь сарны чулуун төрөл бөгөөд үүлгүй тэнгэрт мандах тэргэл сарны энергийн өөртөө хамгийн сайн шингээдэг эрдэнийн чулуу юм.

Newer Posts Older Posts Home